Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн цомыг хэн өргөх вэ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
3 минут 28 секунд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойн баярт зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан арван хоёрдугаар сарын 29-ний өдөр болно.

Тус барилдаанд бүтэн жилийн амжилтаараа шалгарсан шилдэг 128 бөх зодоглодог уламжлал тогтоод 12 жил өнгөрчээ. Мөн энэ оны хамгийн сүүлийн барилдаан бөгөөд эрэмбээрээ төрийн наадам, цагаан сарын дараа орох шилдэг бөхчүүдийн чансаа өндөр барилдаан гэдгээрээ онцлог юм.

Анх 2011 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр уламжлал болгон эхэлсэн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэдэвийн Содномдорж үзүүрлэж байжээ. Түүнээс хойш:

  • 2012 он: У/з Мөнхсайханы Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д.Рагчаа үзүүрлэсэн
  • 2013 он: У/з Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж, У/а Гунаажавын Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 он: У/а Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, У/х Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн
  • 2015 он: У/з Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж, У/а Чимэдрэгзэнгийн Санжаадамба үзүүрлэв
  • 2016 он: У/ар Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлж, У/а Чимэдрэгзэнгийн Санжаадамба үзүүрлэв
  • 2017 он: У/х Төрөөгийн Баасанхүү түрүүлж, У/з Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэсэн
  • 2018 он: У/а Оргихын Хангай түрүүлж, дая.а Намсрайжавын Батсуурь үзүүрлэсэн
  • 2019 он: У/з Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, У/з Цэдэнбазарын Одбаяр үзүүрлэсэн
  • 2020 он: Цар тахлын улмаас барилдаан болоогүй
  • 2021 он: У/з Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, У/г Пунцагийн Бадарч үзүүрлэсэн
  • 2022 он: У/ар Баярсайханы Орхонбаяр түрүүлж, У/х Ганцогтын Бадрах үзүүрлэсэн

Тэгвэл тус барилдааны талаар нийт бөх сонирхогчид хэдийн өөрсдийн таамгийг дэвшүүлээд эхэлжээ.

Таамгийг Ховдын их гурвал хэмээх У/а Оргихын Хангай, У/з Баярхүүгийн Бат-Өлзий, У/з Баатархүүгийн Пүрэвсайхан нар өнгөлж байна. Үүний дараагаар өнөө жилийн төрийн наадмын үзүүр бөх Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат У/г Цэдэнсодномын Бямба-Отгон нэрлэгдэж байна. Мөн У/з Мөнхтөрийн Лхагвагэрэл болон сүүлийн үед заал танхимын барилдаад идэвхтэй зодоглож буй У/з Доржийн Анар шилдэг харцагууд болох Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ, Батсүхийн Зоригбаатар, Баянзулын Цэдэнсодном, Шархүүгийн Пүрэвгарьд нар ч түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор багтана. Элдэв хийцтэй начин Эрдэнэбатын Даш, салхилаад гүйвэл сэжиж дунгуйлддаг амаргүй начин Дэлгэрсайханы Амарсайхан тэргүүтэй идэрхэн хүчтэнүүдийг ч мартаж болохгүй. Харин үзэгч олны хувьд Монгол бөхийн зүлэг ногоог дэвжээнд туйлын ихээр харахыг хүсэж буй бөх бол У/ар Баярсайханы Орхонбаяр юм.

Тэрбээр төрийн наадмаас хойш бэртэл гэмтлийн улмаас төдийлөн сайн барилдаагүй. Энэ удаад ч мөн өнжиж магадгүй. Тэгвэл хэн гэдэг аавын хүү тус барилдаанд түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг өргөх бол...

“МАК цемент“ ХХК 5.3 тэрбум төгрөгийн торгуулиа бүрэн төлж барагдуулжээ
“МАК цемент“ ХХК 5.3 тэрбум төгрөгийн торгуулиа бүрэн төлж барагдуулжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.