Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчид ирэх оноос ХҮНД ЦҮНХ үүрэх шаардлагагүй болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Эцэг эхчүүдийн зүгээс сурагчдын ном, хичээлийн хэрэгслийн даац их, хүнд цүнх үүрдэг гэх шүүмжлэл гардаг. Тэгвэл ирэх оноос эхлэн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болох аж.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Польшийн "Learnetic" компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн есөн төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно.

Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ.

Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Харин сурах бичгийг ашиглахад дата шаардахгүй. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэнэ" гэв.

ШУУД: ХЗДХЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хаалтын үйл ажиллагаа болж байна
ШУУД: ХЗДХЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хаалтын үйл ажиллагаа болж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.