Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Б.Ундармаагийн нэгдмэл сонирхол бүхий “Эрдэнэзам“ ХХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд 7.1 ТЭРБУМ төгрөгийн гэрээ байгуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож байна. Энэ үеэр тус төмөр замын дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа. Тухайн компаниуд дунд улс төрийн хамаарал гарч ирсэн бөгөөд тухайлбал, Бишрэлтхолдинг ХХК-ийн хамаарал бүхий Эрдэнэзам ХХК нийт 7.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа танилцуулагдсан юм.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “ГАДААДАД ТОМИЛОЛТТОЙ“ гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй
Ерөнхийлөгч асан Х.Баттулга “ГАДААДАД ТОМИЛОЛТТОЙ“ гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд