Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилгатай боллоо. Хоёр жилийн хугацаанд баригдсан алба хаагчдын шинэ байр нь 1296 м2 талбайтай таван давхар барилга аж.
Шинэ барилга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх өрөө, аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ажлын албаны өрөө, 40-50 хүний багтаамжтай алба хаагчдын сургалтын танхим, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлын танхим, ажлын албаны өрөөтэй аж
Мөн шуурхай албаны дөрвөн автомашин байрлах багтаамжтай авто зогсоол, дулааны узель, цахилгааны, холбооны өрөө, агуулах зэргийг багтаасан иж бүрэн цогцолбор барилга аж.