Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболдтой холбодог “Страто” ХХК-ийн Э.Сэржмядаг, Тулгуур гэж хэн бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 43 секунд

Одоогоор "Хөтөлийн Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Л.Наранбаатар нь хэдхэн жилийн өмнө УИХ-ын дарга асан, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниуд, бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээр дамжуулан ашиг олдог байж болзошгүй асуудлыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т шалгуулахаар хандаж байсан юм. Тэрбээр тухайн үед ингэж мэдэгдэж байжээ. Тодруулбал,

“З.Энхболд “Страто” ХХК-тай холбоотой гэдгийг би олон нотлох баримтаар нотлон хуулийн байгууллагад хандсан. Гэтэл хуулийн байгууллага үүнийг шалгахгүй байна. Энэ шалтгаанаа З.Энхболд Страто компанид хувьцаа эзэмшдэггүй учраас шалгах боломжгүй гэсэн тайлбарыг өгч буй. Ямар ч тэнэг хүн хувьцаагаа ил хэлэхгүй. “Страто” ХХК-иас З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох цалин авч байна. 2018 оны 9 сараас одоог хүртэл цалин авч байна. Мөн З.Энхболдын эхнэрийн төрсөн дүү, бизнесийн түншлэгч Өвөрмонгол иргэн Тулгуур нар бүгд энэ компаниас цалин аваад, аалзны тор шиг бүлэглэл үүсгээд байна. "Страто" компанийн захирал А.Баттүшиг, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран бизнес хийдэг нь үнэн" гэжээ. /Эх сурвалж: Зууны мэдээ, 2020.04.17, https://www.zms.mn/a/78696/

Харин З.Энхболд үүний хариуд “...намайг “Страто” гэдэг компанитай холбоотой мэтээр гүтгэж байна, би тэр компанитай ямар нэгэн холбоо байхгүй” гэдэг байв.

Тэгвэл Л.Наранбаатарын дурдаад байсан БНХАУ-ын иргэн Тулгуур нь уг бүлэглэлд ямар үүрэг гүйцэтгэдэг хүн юм бол. Сураглаад үзэхэд Тулгуур нь “Страто” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг 5 жил хийсэн байна. Тулгуурын эхнэр Эрдэнэцэцэгийн Сэржмядаг нь “Страто” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь “Страто” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж цалин авч байсан байна.

З.Хишигтогтох, Тулгуур нар нь “Нью Браунстон” ХХК гэдэг хамтарсан компанитай ба З.Хишигтогтохын хамаатны ах “Страто” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Тулгуурын эхнэр Э.Сэржмядагийг төлөөлж оролцдог гэхээр Тулгуур нь З.Хишигтогтохын их л ойрын хүн нь болж таарч байна. БНХАУ-ын иргэн Тулгуур нь энэ бүлэглэлийн нүүрсний тээвэр, нүүрсний борлуулалтыг хариуцдаг “нүүрсчин” бөгөөд олон тооны нүүрс тээврийн автомашинтай “Говьшивээ транс” ХХК-д хувьцаа эзэмшдэг ба БНХАУ-д бүртгэлтэй “Эрлианхот карл боон энергетический” гэдэг компаниараа дамжуулж олон арван мянган тонн нүүрс Хятад руу гаргасан байдаг. “Страто” ХХК-ийн гуравхан хувийн хувьцаа эзэмшдэг Эрдэнэцэцэгийн Сэржмядаг нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараараа дамжуулж 97 хувийн хувьцаа эзэмшдэг бусад хувьцаа эзэмшигчдийг төрөл бүрийн дарамтад оруулж тус компанийн үйл ажиллагааг зогсоож улмаар үнэ цэнийг нь алдагдуулах аргаар булааж авах сонирхолтой ил гардаггүй, ард нь сууж байдаг эздийнхээ бодлогыг явуулдаг гэх хардлага төрөх үйл явдлууд өрнөөд байгаа сурагтай.

Редакцын бус материал

Орон сууцад гарсан гал түймэрт 3 том хүн 4 хүүхэд амь насаа алджээ
Орон сууцад гарсан гал түймэрт 3 том хүн 4 хүүхэд амь насаа алджээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.