Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцад гарсан гал түймэрт 3 том хүн 4 хүүхэд амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ОБЕГ

БӨРТЭ ЧОНО 2023: Шилдгийн шилдэг тамирчнаар Б.Отгонболд тодорлоо
БӨРТЭ ЧОНО 2023: Шилдгийн шилдэг тамирчнаар Б.Отгонболд тодорлоо
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.