Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр,
УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Б.Батдаваа их дуугүй, ажлаа хийдэг залуу байсан. Тийм айхтар болсон эсэхийг асуумаар байна" гэсэн бол үүний хариуд ҮСХ-ны дарга Б.Батдаваа, "Миний хийж байсан ажлууд нүүрс тээврийн салбарт холбоогүйг хариуцлагатай хэлье. Би өнөөдрийг хүртэл төрийн алба хашихдаа ёс зүйн зөрчил огт гаргаагүй ээ" гэв.