ЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Увс аймгийн Малчин сумын нутгаар 38 см, Хяргас сумын нутгаар 34 см, Баруунтуруун, Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар 30 см, Увс аймгийн Давст, Зүүнговь сумын нутгаар 27-28 см, Завхан аймгийн Баянтэс, Увс аймгийн Сагил сумын нутгаар 25-26 см, бусад нутгаар 23 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ.
Засгийн газрын тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 11 аймгийн 41 сум “цагаан зуд”-ын, 48 сум “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа аж.