АНЭУ-ын Дубай хот руу шууд нислэгийг Хүннү Эйр” компани энэ сарын 16-нд үйлдэж эхэлжээ. Нислэг нь долоо хоногт нэг удаагийн давтамжтай байх аж.
Монгол, Эмират улсын иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хоног харилцан визгүй зорчиж эхлэх юм.
Энэ онд манай улс 42 улстай агаарын хэлэлцээр байгуулж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Мөн олон улс болон дотоодын нислэгийн тийзний үнэ 2-3 дахин буурч иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг тус салбарынхан онцоллоо.