Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Ихэнх нутгаар 33-49 хэм хүрч, цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Сибирийн агаарын хүйтэн урсгалаас шалтгаалж ойрын өдрүүдэд нийт нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч 33-49 хэм хүртэл хүйтэрнэ гэдгийг ЦУОШГ, ОБЕГ-аас иргэдэд анхааруулж байна.

Энэ сарын 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх аж.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -33...-38 градус, хүрэх бол Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус хүйтэн байна.

ОБЕГ: Дархан-Уул аймгийн алба хаагчид 149 хүний амь нас, 5,8 тэрбум төгрөгийг авран хамгааллаа
ОБЕГ: Дархан-Уул аймгийн алба хаагчид 149 хүний амь нас, 5,8 тэрбум төгрөгийг авран хамгааллаа
 
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 орчим иргэн оролцож байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 орчим иргэн оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.