"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Энэ үеэр Б.Ганхуяг дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр,
"Би чухал баримтуудыг гаргаж тавина. Нүүрсний сонсгол анх улстөрийн хэлмэгдүүлэлт хэлбэрээр эхэлсэн. Надад улстөр, хуулийн цагаатгал хэрэгтэй" гэлээ.
Дашрамд дурдахад, өнөөдөр эхэлсэн шүүх хурал энэ сарын 27-ны 10:00 цаг хүртэл хойшилсон юм.