ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ бууруулах болсноо мэдэгдсэн. Тодруулбал, өмнө нь 345MBт хүртэл өгдөг байсан бол одоо 150МВт-аас дээш өгөх боломжгүй болжээ. Энэ талаар "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Цахилгаан тасарсан үед хөлдөх эрсдэлтэй газруудад зөөврийн эх үүсвэр нөөцөлнө. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр хязгаарлалт хийнэ. Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор эрчим хүчний хэмнэлт хийхийг иргэдэд уриалж байна. Ингэснээр бидэнд хүндрэл бага гарна" гэв.