Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Д.Трамп Их Долоогийн уулзалтыг хойшлууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Энэ даваа гарагт ерөнхийлөгч Доналд Трамп их долоон улсын (G7) уулзалтыг хойшлуулах хэрэгтэй хэмээн мэдэгдэл хийлээ. Коронавирусний тархалт гэх зэрэг зүйлсээс хамааран уг зохицуулалтыг хийж байгаа бөгөөд арван нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдсаны дараагаар уг уулзалтыг зохион байгуулах төлөвтэй байна.

Их долоон улсын тэргүүлэгч хүн нь жил бүр ээлжлэн сонгогддог ба ерөнхийлөгч Трамп энэ жил тэргүүлэгч хийж байгаа аж. “Хэдийгээр энэ есдүгээр сард зохиогдох байсан ч уулзалтыг сонгуулийн дараа хийх хүсэлтэй байна” хэмээн Доналд Трамп мэдэгджээ.

Энэхүү их долоон улсын ерөнхийлөгчид зургадугаар сард уулзах байсан ч хойшлогдож онлайн уулзалт болсон ч мөн л өөрчлөгдөж есдүгээр сард уулзах болсныг Трамп мэдэгдээд байсан юм. 

Мөн тэрээр их долоогоос гадна өөр улсуудыг тус уулзалтад урих төлөвлөгөөтэй байгаа ба үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч мөн багтжээ. Д.Трамп В.Путиныг урих хүсэлтэй байгаагаа “учир нь тэр бол чухал төлөөлөгчдийн нэг” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN

Ажлаа хийхгүй байгаа төрийн албаны зөвлөлийг татан буулгая
Ажлаа хийхгүй байгаа төрийн албаны зөвлөлийг татан буулгая
 
Малд явсан хойгуур нь алга болсон ой зургаан сартай хүүхдийг нь тогтоол уснаас олж, хүлээлгэн өгчээ
Малд явсан хойгуур нь алга болсон ой зургаан сартай хүүхдийг нь тогтоол уснаас олж, хүлээлгэн өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.