Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Нүүрсний эхний сонсголоор зарлагдсан компаниудтай ХАМААРАЛ БҮХИЙ УЛСТӨРЧИД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 19 секунд

Нүүрсний эхний шатны сонсгол жижиг Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, нийлүүлэлт болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер, худалдан авалт зэрэг өргөн хүрээнд болж өндөрлөлөө. Хэдийгээр дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулагдсан боловч энэ хугацаа Хянан шалгах Түр хороо болоод хянан шалгагч, шинжээч нарын хувьд чамгүй олон баримтыг дэлгэсэн сонсгол болсон. Тэгвэл сонсголоор дэлгэсэн гэрээ, контрактын ард ямар улс төрийн хамаарал ил болсон талаарх мэдээллийг та бүхэнд багцлан хүргэе.

ЭРГЭН САНУУЛЬЯ, ДЭЛГЭРЭНГҮЙ:

-Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж-

Шинжээчийн дүгнэлт ил болохоос ч өмнө буюу сонсголын эхний өдрөөс сошиалд "толхилцсон" Түр хорооны дарга Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж нар нотлох баримтын хүрээнд учран золгосон. Учир нь Бортээгийн ордын хөрс хуулалтын 715 тэрбумын тендерт оролцсон “Спейшл Майнинг Сервис“ ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдээр ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж танилцуулагдав. Тус компани нь Эрдэнэс Монгол ХК-ийн 2019-2023 оны тендерт оролцож, 706 ТЭРБУМ 839 САЯ төгрөгийн гурван ч гэрээг байгуулсан байдаг бөгөөд 2021 онд зохион байгуулагдсан Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон нь энэ аж. Гэрээний үнийн дүн нь 715 тэрбум 956 сая төгрөг. Харин тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Баттулгатай ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж Дипропертийз, Чингисхаан голд компаниудыг хамтран эзэмшдэг байна.

-З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий ТҮНШЛЭЛ-

Сонсголын сүүлийн өдөр З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг авсан гэх мэдээлэл "жин дарав". Шинжээчийн танилцуулснаар, ЭТТ ХК 799 тэрбум 131 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зарласан байдаг. Тус тендер нийт гурван ч удаа зарлагдсаны эцэст Тавантолгой оператор түншлэл шалгарсан аж. Шинжээчийн дүгнэлтийн дараагаар тус түншлэлд оролцсон компаниудын эзэмшигчдийн хамаарлыг Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан юм. Энэ үеэр ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний гурван хүүхдийн хувь эзэмшдэг компани, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ш.Болдхуяг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү Д.Амар нарын хувь эзэмшиж, үүсгэн байгуулж байсан компаниудын хамаарал тогтоогдсон талаар танилцуулсан юм.

-Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, А.Зангад-

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий аудитор асан А.Зангад нарын нэгдмэл сонирхол бүхий Женералтек ХХК-тай Тавантолгой ХК 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаар шинжээч танилцуулсан. Д.Дорлигжав, А.Зангад нар сонсголд биечлэн ирж оролцсон. Харин Ц.Элбэгдорж гадаадад байгаа тул сонсголд оролцсонгүй.

-МҮДН фракцынханы байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-

"Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулсан улстөрчид болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг зарласан билээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг

"Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр

АН-ын дарга Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул

УИХ-ын гишүүн асан Д.Зоригт

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар захирал нь 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулсан юм.

-"Ажнай" Д.Бат-Эрдэнэ ба Р.Сэддорж-

Шинжээч "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй холбоотой гэх "Тавантолгой транс" ХХК-ийн шалгалтын дүнг танилцуулсан юм. Тус компанитай 2011-2017 онд 10.3 сая тонн нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулж байсан талаар танилцуулсан юм. "Тавантолгой транс" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар байна. Түүнчлэн Д.Бат-Эрдэнийн нэгдмэл сонирхол бүхий хоёр ч компани нэр дурдагдсан билээ.

-УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа-

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа гэрчээр оролцохоор биечлэн ирсэн. Түүний нэгдмэл сонирхол бүхий Уужим Од ХХК 2014 онд 12.8 мянган куб хөрсний ажил гүйцэтгэж, 92.4 сая төгрөгийн санхүүжилт авсан талаар шинжээчийн дүгнэлтэд гарсан байдаг.

“Өндрөөс үсэрсэн цэрэг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа“
“Өндрөөс үсэрсэн цэрэг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.