Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд


Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр /2020.08.10/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа. Засгийн газрын тэргүүн түүнд баяр хүргэж, Хэнтий аймагт өрнөж буй гадаадын төсөл хөтөлбөрийн болоод улсын төсвийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хариуцлагатай, хяналттай, цаг хугацаанд гүйцэтгүүлж, хүлээн авах, өвөлжилтийн бэлтгэлд анхаарах, сахилга хариуцлагыг чангатгаж, эрч хүчтэй шуурхай ажиллахыг даалган амжилт хүслээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нь 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр ажлаа хүлээлцэж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас тамгаа гардан авсан юм.

Тэрбээр наймдугаар сарын 8-ны өдөр ЗДТГ-ын харьяа хэлтсүүд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нартай уулзалт хийж хэд хэдэн шийдвэр гаргажээ. Онцолбол, Хэрлэн суманд болсон үерийн улмаас эвдэрсэн замыг засварлах, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн ААН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх, Засгийн газрын шийдвэрийн дагуу сумын нөөцөд 200 тн, аймгийн нөөцөд 600 тн өвс бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, Чингис хотын гэр хорооллыг Инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсвийг гаргах ажлын хэсгийг байгуулах гэх мэтчилэн шийдвэрүүд гаргасан байна. Мөн Бэрх-Уул компанийн Чандганы нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилтай танилцжээ.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

МХБ: Өнөөдөр 30 хувьцаат компанийн 1 сая 695 мянга гаруй хувьцааг арилжжээ
МХБ: Өнөөдөр 30 хувьцаат компанийн 1 сая 695 мянга гаруй хувьцааг арилжжээ
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.