Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах Түр хорооны хүсэлтийг шүүх болон прокурор шийдвэрлэх боломжгүйг “сануулсан“ бичгийг ил болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Нүүрсний сонсгол Төрийн ордонд дөрөв хоног үргэлжилж, өчигдөр дууссан. Эхний шатны уг сонсголд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн гэрчээр дуудсан боловч цагдан хоригдож байгаа тул оролцох боломжгүй талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдсэн байдаг. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Өмгөөлөгч Б.Мөнхбатын хүсэлтэд "УИХ-ын Хянан шалгах түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах албан бичиг ирүүлээгүй болно" гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр "УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023.11.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. 2023.11.30-ний өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй бичиг ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай. Шүүхийн шийдвэр, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс намайг оролцуулахад түлхэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэх санаархалд би автахгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ. Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна" гэв.

Б.Ганхуягийг гэрчээр дуудсан болон шүүхээс ирүүлсэн албан бичгийг хүргэж байна.

ОБЕГ: Хүчтэй цасан шуурганы улмаас төөрсөн 4 иргэнийг эсэн мэнд олжээ
ОБЕГ: Хүчтэй цасан шуурганы улмаас төөрсөн 4 иргэнийг эсэн мэнд олжээ
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.