Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Ханбогдын Засаг дарга Х.Нэхийт дотоодын банканд 464.9 сая төгрөгийн ХАДГАЛАМЖ, 105.5 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарласан сонсголын эхний энэ сарын 4-7-ны хооронд болсон. Энэ үеэр зарим НОЦТОЙ баримтууд ил болсон. Тухайлбал,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар мэдээллийг шинжээч танилцуулсан. Тэгвэл энэ асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар болсон юм. Засаг дарга Х.Нэхийт АТГ-т мэдүүлсэн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

  • Өөрийн орлого - 290.2 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого - 97.4 сая төгрөг
  • Нийтийн орон сууц-1, үйлчилгээний зориулалттай 1 обьект - 218 сая төгрөг
  • Subaru, Sambar-1, Toyota, Land Cruiser 200-1, Toyota, Highlander-1, Hyundai, Porter-1 автомашин - 242.5 сая
  • Тэмээ-90, Адуу-169, Үхэр-20, Хонь-191, Ямаа-55 - 629.1 сая төгрөг
  • Эзэмших-5 га-1, Өмчлөх-0.7га-1, Эзэмших-1600м2-1, Өмчлөх-1235м2-1 газар - 120.7 сая
  • Үнэт эдлэл - 105.5 сая төгрөг
  • Дотоодын банканд 464.9 сая төгрөгийн хадгаламжтай
  • Бусдаас 39 сая төгрөгийн авлагатай
  • "Говь Гурван Чулуу" ХХК-д нэг, "Ханбогд тээвэр ложистик" ХХК-ийн 19 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.
Х.Баттулга МАН-ын нүүрсчидтэй барьцаж байж л тогтож үлдэх стратеги барьсан тул түүний хүмүүс Б.Ганхуягийг сэвж байна
Х.Баттулга МАН-ын нүүрсчидтэй барьцаж байж л тогтож үлдэх стратеги барьсан тул түүний хүмүүс Б.Ганхуягийг сэвж байна
 
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.