Өнөөдрийн үдээс өмнөх нүүрсний сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь "ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн" хэмээн мэдээлэхдээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэрийг дурдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Элбэгдорж зүтгүүлээд УИХ эсэргүүцэж зогсоосон. Гацаагч хочтой болж билээ. Өнөөдөр жилдээ хэдэн тэрбум $ экспорт хийдэг компани Монголдоо үлдсэн" гэв.
З.Энхболд: Ц.Элбэгдорж зүтгүүлээд УИХ эсэргүүцэж зогсоосон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.