УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар авлигын дагнасан шүүхтэй болох хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ч.Сайханбилэг, гадаадад байгаа "шувуу" нарыг ярьж байна. Тэд нар ирж, шударга шүүхээр шүүлгэх ёстой. Тэднээс болж АН-д өнөөдөр зүтгэж яваа хүмүүс муу нэрээр дуудуулах нь утгагүй гэж би боддог" гэх байр суурийг илэрхийлсэн.
Үүнтэй холбогдуулан АН-ын дарга асан С.Эрдэнэ "Пүрэвдоржоо, Ч.Сайханбилэгийн хийсэн зоримог шийдвэртэй алхамуудад алдсан оносон зүйл бий л байх. Гэхдээ Монголдоо энэ хүнд цаг үеийг даван туулах боломжийг бий болгож өгсөн гавьяатай юм шүү. АН-руугаа нөхдүүд рүүгээ нулимаад хэрэггүй дээ. Чиний нэр хүнд тийм чухал юм биз дээ" гэв.