Чуулганы нэгдсэн хуралдаанаар авлигын шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Н.Алтанхуяг авлигын шүүх байгуулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр "Авлигын шүүх байгуулснаар улстөрийн өшөө хонзон авах зэвсэг болж хувирна. Авлигын асуудлыг АТГ, прокурор, шүүхийн хэдхэн хүн шийддэг болох нь жинхэнэ ХОНГИЛЫГ бий болгоно. Энэ хавар АН-ын баахан нөхдүүдийг хориод, нөгөөдүүл нь дараагийн сонгуулиар өшөөгөө авна. Та нар яагаад ийм сонин болчихов оо. Улсаа нураана шүү. Тогтолцоогоо нураана шүү" гэв.