Нүүрсний гэх тодотголтой хэрэг сөхөгдсөнөөс хойш даруй нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд тус асуудлыг Хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Түр хороо олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлийг авч явсаар өчигдөрхөн нүүрсний сонсгол хийх албан ёсны товоо гаргаж, зарлалаа. Ийнхүү хоёр ч даргын нүүрс үзсэн Түр хороо ийнхүү сонсголын товоо тодорхой болголоо. Тэгвэл сонсголтой холбоотой зарим мэдээллийг та бүхэнд багцлан хүргэхээр бэлтгэлээ.
-Нүүрсний сонсголыг 12 дугаар сард хоёр шаттайгаар зохион байгуулна-
Тодруулбал, нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний удаагийн сонсголыг ирэх сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулна. Харин хоёр дахь удаагийн сонсголыг 12 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгууах юм. Эхний сонсголд урьдчилсан байдлаар 175 иргэнийг гэрчээр дуудахаар Түр хорооноос тогтоолыг баталсан бөгөөд хяналт шалгалтын явцад шинээр нэмж гэрч дуудах нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй юм.
-Эхлээд жижиг Тавантолгой "шалгалтад орно"-
Хоёр удаагийн сонсголоор ямар, ямар асуудлуудыг хэлэлцэх вэ. Эхний сонсголоор орон нутгийн өмчит жижиг "Тавантолгой" ХК-тай холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Харин хоёр дахь шатны сонсголоор өнгөрсөн хугацаанд оффтейк гэрээ болон нүүрс худалдан авалт, зарцуулалттай холбоотой асуудалд холбогдсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, охин компани, түүнд оруулсан хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, төслүүд, шалгалтын арга хэмжээтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
-Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж, Ш.Адьшаа тэргүүтэй улс төрчид ГЭРЧЭЭР дуудагдав-
Нүүрсний сонсголын тов зарлагдсан даруйд гэрчээр хэн, хэнийг дуудах бол гэдэгт олон нийт чих тавьж байлаа. Эхний удаагийн сонсголд одоогоор 175 хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөсөн боловч энэ тоо шинжээч нарын хяналт дүн шинжилгээний үндсэн дээр нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй талаар Түр хорооны дарга нь мэдэгдсэн. Тэгвэл одоогоор зарлаад буй хүмүүсийн дунд зарим сонирхолтой улс төрчид багтсан байгааг дурдах нь зүй. Үүнд:
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
- УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэр бүлийн хүн н.Эрдэнэцэцэг
- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг гэрчээр дуудсан юм. Тэднийг сонсголын эхний өдөр дуудсан 62 иргэнийг гэрчийн нэрс дунд багтаасан байгаа юм.
-Хоёр ч Ерөнхий прокурор асан ГЭРЧЭЭР дуудагдав-
Нүүрсний гэх тодотголтой хэрэгт улс төрчдөөс гадна хууль хяналтынхнаас ч "тодруулах" зүйлс гарсан болтой. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, М.Энх-Амгалан нарыг гэрчээр дуудлаа.
-2012 оноос хойш АМГТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэн, Л.Баярмандал нарын удирдлагуудыг гэрчээр дуудлаа-
ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны даргын зүгээс 2012 оноос хойших Ашигт малтмал, газрын тосны агентлагийн дарга нарыг дуудаж байгаа талаар мэдэгдсэн. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагаар 2012 оноос хойш хэн, хэн ажиллав гэдгийг харья.
2012 он
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Галсангийн Алтансүхийг томилсон.
2012 он
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар тогтоолоор Гунгаажавын Өлзийбүрэнг томилсон.
2014 он
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа нь тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан.
2016 он
Улсын Их Хурлын 2016 оны 12 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулан, даргаар нь Балдоржийн Баатарцогтыг томилсон.
2017 он
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор Хишигжаргалын Хэрлэнг томилсон байна.
2022 он
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Лхамсүрэнгийн Баярмандал томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
-Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тэргүүтэй орон нутгийн удирдлагууд гэрчээр дуудагдлаа-
Эхний сонсголоор жижиг "Тавантолгой" ХК-ийн асуудал хөндөгдөх тул Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан мөн одоо ажиллаж байгаа болон тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс гэрчээр дуудаж байгаа билээ. Үүнд:
- Бадамгаравын Бадраа
- Б.Батаа
- Б.Мятав
- Б.Дэндэвсамба
- Б.Цэвээн
- Ж.Отгонбаяр
- Ж.Сандаг
- Л.Цэцэг-Өлзий
- Н.Хүрлээ
- Н.Амарзаяа
- Н.Амгалан
- Н.Энхболд
- А.Бадрах
- Т.Золжаргал
- Х.Батболд
- Х.Түмэндэлгэр
- Ц.Доржсүрэн
- Ц.Баттулга
- Ц.Бяцхансүх
- Ч.Жаргалсайхан
- А.Идэрцог
- Б.Түвшинбаяр
- Б.Эрдэнэ-Очир
- В.Мөнхбат
- Д.Мядагсүрэн
- Л.Батчулуун
- С.Сумьяа
- С.Мөнхбаяр
- Х.Түмэнбаяр
- Ш.Баянбат
- Р.Сэддорж
- Б.Нарантуяа
- Б.Мөнхбаатар
- Г.Ганчимэг
- Д.Ганболд
- Д.Дагвадорж
- Д.Эрдэнэбаяр
- Ц.Даваацэрэн
- Ц.Мөнхдэлгэр
- С.Мөнхжаргал
- Б.Содномцэрэн
- Г.Шүрэнхишиг
- И.Амарсанаа
- Цэцэг-Өлзий
- Ж.Доржсүрэн
- Н.Лхагвадорж
- П.Мөнхтуул
- Р.Зоригтбаатар
- Ц.Батсайхан
- Ханбогд сумын Засаг дарга н.Нэхийт
- Ханбогд сумын газрын даамал н.Оюун-Эрдэнэ
- Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.Золжаргал
- Г.Алтансүх
-А.Зангад, Д.Хүрэлбаатар, Д.Занданбат нарын Ерөнхий аудиторууд дуудагдав-
Сонсголын хоёр дахь өдөр дуудсан гэрчүүдийг харахад, аудит хяналт шалгалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах бололтой. Учир нь дуудсан гэрчүүд дунд аймаг орон нутгийн аудитын байгууллагуудын алба хаагчдаас гадна Ерөнхий аудиторуудын нэрс ч багтсан байгаа юм. Тухайлбал, Ерөнхий аудитор асан А.Зангад, Д.Хүрэлбаатар болон Ерөнхий аудитор Д.Занданбат нарыг дууджээ. Мөн дараах алба хаагчдыг дуудсан байгаа юм. Үүнд:
- "Дөлгөөн хайрхан уул" аудитын компанийн Ерөнхий захирал н.Пүрэвдулам
- "Их хөлөг" аудитын компанийн Гүйцэтгэх захирал н.Тунгалаг
- Аудитын компанийн Гүйцэтгэх захирал н.Билэгсайхан
- н.Энхжаргал
- Өмнөговь аймгийн Аудитын газрын ерөнхий аудитор Отгонбаяр
- Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Алтанзаяа
- Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Хонгорзул
- Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Цэрэнбаяр
- Гүйцэтгэх захирал Д.Артаг
- Гэрээ эрх зүйн албаны дарга Б.Батсүрэн
- Уул уурхайн төлөвлөлт, ашиглалтын албаны захирал бөгөөд ерөнхий инженер Э.Болд-Эрдэнэ
- Худалдаа авалт хангамжийн хэлтсийн захирал Ч.Төрмандах
- ТУЗ-ийн дарга Түвшинбаяр
- Ерөнхий нягтлан бодогч Шүрэнхишиг
- Ч.Төрмандах нар дуудагдсан. Түүнчлэн дээрх хугацаанд гарсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон гэх прокурорын зөвшөөрөл түр хороонд ирсний дараагаар холбогдох хуулийн байгууллагуудын төлөөллүүдийг нэмж дуудахаар болсон.
-ЭТТ ХК-ийн Б.Ганхуягийг гэрчээр дуудав-
Арванхоёрдугаар сарын 6 болон 7-ны өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн болон зарим хувийн ААН компаниудаас албан тушаалтнуудыг гэрчээр дуудсан юм. Тухайлбал,
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан н.Ариунболд
- "Хишиг арвин индустрал" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Бябажамц
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
- Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.Батболд
- "Эрдэнэ дрилинг" ХХК-ийн захирал н.Шихихутаг
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн уурхай төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Уужимсанаа
- н.Батнасан
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Эрдэнэбат
- Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.Ганхүү
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн геологи хайгуулын хэлтсийн дарга н.Сумьяагарав
- Ханган нийлүүлэлтийн албаны мэргэжилтэн н.Бодьцэцэг
- н.Алтанзул
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга н.Өнөрбат
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Энэбиш
- "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга н.Сайнбилэг
- "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Заяабал
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Майцэцэг
- н.Оюутцэцэн
- Ханган нийлүүлэлтийн албаны дарга н.Баярцэцэг
- Үнэлгээний хорооны дарга, борлуулалт маркетинг тээврийн газрын дарга Чинзориг
- Ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Бодьцэцэг
- н.Цог-Эрдэнэ
- Хууль зүйн зохицуулалт хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Цолмон
Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр дуудагдах албан тушаалтнууд
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
- Ханган нийлүүлэлтийн албаны мэргэжилтэн н.Ганхүү
- н.Цогтбаяр
- Уул уурхайн хэлтсийн дарга н.Анхбаяр
- Худалдаа авалтын хэлтсийн мэргэжилтэн н.Ганхүү
- н.Одбилэг
- Мэдээллийн технологийн хэлтсийн дарга н.Өнөрбат
- Зоригтбаатар
- Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.Ганхүү
- Үнэлгээний хорооны дарга, хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга н.Эрдэнэбат
- н.Цэрэннадмид
- Ханган нийлүүлэлтийн албаны дарга н.Баярцэцэг
- Мэдээлэл технологи, инновац хэлтсийн дарга н.Өнөрбат
- Ханган нийлүүлэлтийн албаны дарга н.Баярцэцэг
- С.Энхтуяа
- Мэдээллийн технологийн хэлтсийн дарга н.Өнөрбат
- Захиргаа удирдлагын газрын дарга н.Батсайхан
- н.Баттулга
- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Батбилэг
-Хувийн компаниудаас ямар гэрчүүд дуудагдав-
Харин ААН-үүдээс:
Моннис интернейшнл ХХК-аас:
- Н.Бямбасүрэн
- Л.Болд
- Г.Сумьяагарав
Тавантолгой оператор түлш компаниас:
- н.Батболд
- Б.Отгонжаргал
- Ж.Амгаланбаяр
- Д.Өнөрбат
Чинхутаг өндөр ХХК-аас:
- Б.Цог-Эрдэнэ
- Д.Бодьцэцэг
- Т.Цолмон
Илгэн компаниас:
- Т.Эрэнбаатар
- Б.Отгонжаргал
- Ц.Анхбаяр
"Түмэн-Арвижих" ХХК-аас:
- Б.Болд
- Ж.Амгаланбаяр
- Б.Маргад
"Майсаб" ХХК-аас:
- Н.Бямбасүрэн
- О.Бат-Амгалан
- Б.Эрдэнэбаяр
"Моннис моторс" ХХК-аас:
- Т.Болдоо
- О.Мөнх-Эрдэнэ
- Х.Батсайхан
"Алс групп" ХХК-аас:
- Ш.Одбилэг
- С.Ганхүү
- Д.Өнөрболд
"Мультифак" ХХК-аас:
- Э.Тодод
- С.Ганхүү
- Г.Сумьяагарав
"Анивэрсиа" ХХК-аас:
- Ё.Жамсан
"Голдендайят групп" ХХК-аас:
- С.Алтангэрэл
- Б.Отгонжаргал
- Т.Цолмон
"Ханзул" ХХК-аас:
- Н.Түвшинтөгс нарыг гэрчээр дуудлаа
-Т.Аюурсайханыг нүүрсний хоёр дахь шатны сонсголд гэрчээр дуудна-
Хоёр дахь сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нэр багтжээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд нүүрсний сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн байдаг.
-Сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайтай холбоотой буруутан гэсэн үг огт биш-
Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан хэн ч болов гэмт хэрэгтэн гэх байдлаар харах нь өрөөсгөл юм. Энэ талаар өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр Түр хорооны гишүүн Г.Ганболд ч онцлон тэмдэглэсэн байдаг. Тэрбээр нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд дуудсан гэрчүүдийг зөвхөн хянан шалгах шинжээчдийн хянан шалгах үйл ажиллагааны үр дүнд дуудаж байгаа гэдгийг хэлсэн. Үүний зэрэгцээ нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан нь гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайтай холбоотой буруутан гэсэн үг огт биш, ийм агуулгаар хандаж болохгүй хэмээсэн юм. Тухайн иргэний эрхэлж байсан ажил, цаг хугацаатай нь холбоотойгоор тодруулах, мэдээлэл авах шаардлагаас үүдэн гэрчээр дууддаг талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн.