Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ-92 болон дизель түлш импортоор аваагүй. Бид бүх нөөцөө шавхсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Ингэхдээ "Энэ сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш Монголд орж ирсэн. Үүний долоон мянга гаруй тонныг БНХАУ-аас импортолсон. Монгол Улсын дизель түлшний хэрэглээ сард ихдээ 90 мянган тонн байдаг. Харин шатахууны нийлүүлэлтэд асуудал үүссэн шалтгаан нь хоригтой 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ-92 болон дизель түлш импортоор аваагүйтэй холбоотой. Бид бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас их хэмжээний захиалга хийхээр өнгөрсөн баасан гарагт төлбөрөө шилжүүлсэн. Энэ долоо хоногт багтаж, ирнэ" гэлээ.

Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.