Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэргжүүлэхээр байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “Бүтээлч дүүрэг-хамтын ажиллагаа” сэдэвт ажил олгогч эздийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эдийн Засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эдийн засгийн бодлогын чиглэл” илтгэлээр оролцов. Энэ үеэр тэрбээр ирэх онд тус дүүрэгт төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэжээг танилцууллаа. Тодруулбал, ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэргжүүлэхээр байна. Төслийг ангилж үзвэл нийгмийн хөгжлийн 14, эдийн засгийн хөгжлийн 9, аюулгүй байдал ба гадаад харилцааны 2 төсөл тус тус хэрэгжинэ. Үүнээс 1.2 тэрбуыг сургууль, 6 тэрбумыг цэцэрлэг, 14.1 тэрбумыг эмнэлэг, 7.1 тэрбумыг инженерийн дэд бүтэц, 0.8 тэрбумыг зам гүүрийн бүтээн байгуулалтад тус бүр зарцуулах бөгөөд 21.8 тэрбум төгрөгийг бусад төсөл, арга хэмжээнд зарцуулахаар тусгажээ. Зөвлөгөөнд 220 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, өөрсдөд тулгамдаж буй асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо.
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.