Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Tesla Motors”-ийн үүсгэн байгуулагч Элон Маск Израйльд очиж, уулзалт хийнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

"Tesla Motors"-ийн үүсгэн байгуулагч Элон Маск өнөөдөр /2023.11.27/ Израильд айлчлах талаар Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцогийн ажлын албанаас мэдээлжээ. Тэрбээр,

"Газын зурвасаас 6.5 км зайд байх Газын бүрхүүл нэртэй бүс нутгаар айлчлах бөгөөд Херцог, Беньямин Нетаньяху нартай уулзахаар төлөвлөж буй. Элон Маск өнгөрсөн есдүгээр сард Калифорниад Нетаняхутай уулзаж байсан.

Элон Маскийн еврейг үзэн ядсан утгатай жиргээ энэ сарын эхээр өргөн хүрээний эсэргүүцэлтэй тулгарсан. Израилийн хариу цохилтын дараа Газын зурвас дахь бүх харилцаа холбоо тасарсан. Энэ үед Элон Маск Газын зурвас дахь палестинчуудад "Starlink" интернетийг ашиглуулахаар төлөвлөж байна" гэж мэдэгдсэн нь израильчуудын дургүйцлийг төрүүлжээ.

Элон Маск "Starlink" хиймэл дагуулын сүлжээтэй холбоотойгоор хэд хэдэн удаа олон улстай асуудал үүсгэж байсан. Тухайлбал,

Оросын цэргүүдийг нисгэгчгүй онгоцоор онилохоос сэргийлэхийн тулд Крымд "Starlink"-ын нэвтрэх эрхийг хаажээ. Ийм халдлага нь цөмийн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс Оросын албаны хүмүүстэй ярилцаад, ийм алхам хийсэн гэсэн байна.

Элон Маск тухайн үед мэдэгдэхдээ "Starlink"-ээр дайнд оролцох санаагүй. Дроны халдлага үйлдэх бус "Netflix" үзэж, цахимаар хичээлдээ хамрагдаж, сайн сайхан зүйлс хийгээсэй гэсэндээ "Starlink"-ыг нэвтрүүлсэн гэж хэлсэн аж.

МАЛЧДЫН АНХААРАЛД: Өнөөдөр зүүн аймгуудаар явган шуургатай
МАЛЧДЫН АНХААРАЛД: Өнөөдөр зүүн аймгуудаар явган шуургатай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.