Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАЛЧДЫН АНХААРАЛД: Өнөөдөр зүүн аймгуудаар явган шуургатай

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 45 секунд

УЦУОШГ-аас малч­ид, иргэд, тээвэрчдэд цаг уурын анхааруулгыг хүргэжээ. Тодруулбал, өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байх тул аюулгүй байдлаа хангаж, баталгаатай зам, даваагаар зорчихыг анхааруулжээ.

2023 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй өрхүүд хамрагдаж байна
Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй өрхүүд хамрагдаж байна
 
ЗГ: Улсын төсөв ашигтай ажиллавал ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлнэ
ЗГ: Улсын төсөв ашигтай ажиллавал ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.