Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Арваннэгдүгээр сарын 24-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна
9.00 цагт: Үй Цай сургуулийн урлаг соёлын танхимд “Эзэн заяа-11” яруу найргийн наадам болно.

10.00 цагт: Туушин зочид буудлын 4 давхрын “Сүлд” танхимд Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн хэвлэлийн хурал болно.

11.00 цагт: Байгалийн түүхийн музейд “Монголын эртний далайн амьдрал-эрдэмтэн профессор Ч.Минжингийн палеонтологийн шинжлэх ухаанд орулусан хувь нэмэр” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт: МҮЭ-үүдийн холбооны байранд: Авто зам засварын төрийн өмчит орон нутгийн 20 компанийг нэгтгэж "АЗЗА нэгтгэл" ТӨХК болгож буйг Монголын Автозамчдын ҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж хэвлэлийн хурал зарлажээ.

Утас:9914-9240, 9987-9858

13.00 цагт: НЕБ-ын лаборатори 151 дүгээр сургуульд “Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн” өдөрлөг болно.

13.00 цагт: Үй Цай сургуулийн урлаг соёлын танхимд “Дөрвөн цагийн тал” дуун цэнгүүн болно.

16.00 цагт: Миллениум плаза 6 давхарт Ballroom танхимд Монголын залуучуудын эвсэл ТББ-аас “Би сайн дурын ажил хийдэг, харин Та?” хэлэлцүүлэг зохион байгуулна.

20.00 цагт: Хүн театрт "Дэлхий" хамтлагийн "ОНГОД" хоёр дахь бие даасан тоглолт болно.

-Монголбанкнаас сэтгүүлчдийн дунд Төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогын боловсруулалт, төлбөрийн систем зэрэг асуудлаар бүтэн өдрийн сургалт зохион байгуулна.

-Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашнямын мэндэлсний 80 насны ойн эрдэм шинжилгээний хурал болно.

-Богд хааны ордон музейд “Хорин нэгэн дара эхийн чуулган-Өндөр богдын өв” “Бурхан багшийн цахиур эрдэнэ” тусгай үзэсгэлэн үргэлжилнэ.

-Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн тоглолт үргэлжилнэ

.

ШУУД: Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийг нээлээ
ШУУД: Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийг нээлээ
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц