Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Шүүх байгуулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр,

"Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэл хэт хөнгөн. Эсэргээрээ нөлөөнд орсон байж болзошгүй, олон нийтийн анхааралд орсон томоохон авлига албан тушаалын хэргүүд ихэвчлэн Эрүүгийн хуульд заасан хамгийн бага ял болох торгох ял шийтгэлээр шийтгэгдэж байгаа үйлдлүүд удаа дараа гарч байна.

Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг "Авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй, давж заалдах шатны шүүхүүд анхан шатны журмаар, УДШ давж заалдах шатны журмаар шийдвэрлэдэг байх өөрчлөлтийг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхүүд цаашид энэ төрлийн хэргийг шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг дэвшүүлж байна" гэв.

Б.Дэлгэрсайхан: Засгийн газар Метро барихыг дэмжиж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах үүрэг өглөө. Олон улсын тендерийг 12 сард зарлана
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар Метро барихыг дэмжиж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах үүрэг өглөө. Олон улсын тендерийг 12 сард зарлана
 
ТӨСӨВ-2025: Хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5 хувьд хүргэхээр тооцжээ
ТӨСӨВ-2025: Хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5 хувьд хүргэхээр тооцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.