ҮАБ-д нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа С.Тайван "Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Хүний мэдээлэл дуу хоолойг өөрчлөн засварлах боломжтой программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүрс бичлэгийг ашиглан хуурамчаар бичлэг үйлдэж, олон нийтийн цахим сүлжээнд буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Талын дуу хоолой радио үзэх" сувгаар нийтлэгдсэн.
Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул М, А нарыг баривчлан, худал мэдээлэл тараасан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна.
Хуулиар худал мэдээлэл тараасан хүнийг 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох эсхүл торгох ял шийтгэдэг" гэв.