Сүүлийн 2 жил бага насны хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч бөөс, хуурсны халдвар авах нь эрс нэмэгджээ. Үүнийгээ дагаад бөөс, хуурс цэвэрлэх салонууд олноороо нээгдсэн байна.
Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 6 буудалд байрлах бөөс хуурсны салон юм. Тус салон нь үйл ажиллагаагаа эхлүүлээд хагас жил болж байгаа бөгөөд хүний биед сөрөг нөлөөгүй, япон технологиор бөөс устгах, хуйх цэвэрлэх үйлчилгээг үзүүлдэг аж.
Тус салоны үсчингээс сүүлийн үед бөөс, хуурсны тархац яагаад их байгаа талаар тодруулахад:
"Иргэд бөөстсөн гэдгээ мэдсэн даруйдаа яаралтай эмчилгээ хийлгэх, эсхүл салонд хандахгүй гэр аргаар дутуу эмчилж байгаа нь тархацыг нэмэгдүүлж байна. Мөн айлд очиж хонох, сам дамжуулж хэрэглэх, дэр хувааж дэрлэх зэрэг нь бөөс дамжих нөхцөлийг бүрдүүлж байна. Сүүлийн үед бөөс өөрөөсөө 100 дахин хол үсрэх чадвартай, үржиж ,амилахдаа хурдан болсон тул бохир , заваанаас шалтгаалж халдвар авах тохиолдол ховор болсон" хэмээлээ.
Тус салоны нэг удаагийн эмчилгээний үнэ 70 мянган төгрөг бөгөөд заавал давтан цэвэрлүүлэх шаардлагатайг дурдлаа.
Дэлгэрэнгүй ярилцлага унших: https://ubn.mn/p/52432