Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
ХХХ Тэргүүн хамба лам Д.Жавзандорж "Бурхны шашны номыг монгол хэлээр унших ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлье. Бурхны шашин дэлгэрэх болтугай.
Бидний хүсдэггүй зовлон өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Тиймээс бусдын төлөө эхлээд өөрөө сайжрахад суралцах хэрэгтэй гэж бурхан багш айлдсан байдаг" хэмээлээ.