Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг 15:00 цагт эхэлнэ

Ангилал
Нийгэм Эдийн засаг  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан даваа гарагт хуралдаж, Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Төсвийн тодотголын төслийг `Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулсан.

Нийслэлийн төсөвт 2023 онд 1,943.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлээр 1,653.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Энэ нь төсвийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр давж төвлөрсөн гэсэн үг. Тодотголын хувьд төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцсон байна.

Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг баасан гарагт буюу өнөөдөр хийхээр товлосон. Тэгвэл өнөөдөр 15:00 цагт хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхээр болжээ.

Малдаа яваад сураггүй алга болсон малчныг эсэн мэнд олжээ
Малдаа яваад сураггүй алга болсон малчныг эсэн мэнд олжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.