Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, ҮХЦ 9 гишүүнээс бүрддэг бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгодог. Энэ дагуу УИХ-аас Л.Өлзийсайханыг, Ерөнхийлөгч Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Томилогдож байгаа хүмүүст одоо хэлэх үг алга. Дэмжээд л явуулдаг. Гэтэл Цэцийн дарга Н.Чинбатыг хар. Монголын төрөөр өчнөөн жил тэжээлгэчихээд Монголын төрийг самарчихаад явж байна.
Намын жагсаалтаар сонгууль хийдэг ҮХ зөрчсөн бузрын зүйлийг оруулж ирсэн" гэлээ.