Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн замд зорчиж явсан суудлын автомашин жалга руу орж, хоёр хүн гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газар суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж 2 хүн гэмтсэн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 14-ний өдрийн 22:44 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ахалсан Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд крузер прадо-150” загварын суудлын автомашин автозамын хажуугийн жалга руу орж иргэн С /72 настай, эрэгтэй/, Ц /69 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд аварч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Хотын стандарт, хяналтын газраас гурван тохиолдолд барилгын техникийн дүгнэлт гаргана
Хотын стандарт, хяналтын газраас гурван тохиолдолд барилгын техникийн дүгнэлт гаргана
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.