Ерөнхий сайд асан С.Баяр Хотын даргын үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Хотын даргын зүгээс "Сөрөг хүчний явуулж байгаа улс төржилтийн нарийн утга санааг огт ойлгосонгүй. Ямартай ч автобусны худалдан авалттай холбоотой бүх асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж байгаа. НЗДТГ-аас АТГ-т хүсэлт хүргүүлж, бүх материалыг гаргаж өгсөн" гэх мэдэгдлийг хийсний дараагаар С.Баяр "Би бээр таны зөв ажил, зөв санаачилгыг тувт дэмжиж ирсэн, цаашид ч дэмжинэ. Гэхдээ танд жижиг гэлтгүй нэг доголдол байх шиг. Засаг захиргааны ажлаа тувт улс төртэй өөрөө хольж яриад байхаар захиргааны ажлын онцлогийг тэр бүр мэдэхгүй бусад нь таныгаа даган улстөржөөд байгаа юм шиг ээ. Болгооно уу" гэв.
С.Баяр Х.Нямбаатарыг “Засаг захиргааны ажлаа тувт улс төртэй өөрөө хольж яриад байна“ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.