Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Морин хуурын чуулга: “Чингис хаан“ одонг бидэнд хүртээх эсэхийг мэдэхгүй байна. Албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Чингис хаан одонг энэ жил Морин хуурын чуулгад хүртээнэ гэх мэдээлэл цацагдаж эхлэв.

Энэ талаар Морин хуураас чуулгаас тодруулахад, "Бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Сайн мэдэхгүй байна" гэх хариултыг өглөө.

Мөн бид Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяраас үнэн эсэхийг нь тодрууллаа. Тэрбээр, " Одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Даваа гарагт албан ёсоор мэдээлэл өгнө" гэв.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтож Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр гардуулан өгдөг болсон юм.

Өнөөдрийг хүртэл тус одонг 13 эрхэм, нэг байгууллага, нэг хамтлагт олгоод буй юм.

Эл өдөр ирэх долоо хоногийн мягмар гарагт тохионо.

Агаар дахь хүлэмжийн хийн ялгарлыг буурууллаа
Агаар дахь хүлэмжийн хийн ялгарлыг буурууллаа
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.