Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаар дахь хүлэмжийн хийн ялгарлыг буурууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

НЗДТГ-аас Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Дэлхийн банкны эрчим хүчний ахлах мэргэжилтэн Инчул Хвангаар ахлуулсан хяналтын багтай уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн уг төслийг энэ онд багтаан хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Тус төсөл нь агаар дахь хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтдоо бүрэн хүрээд буй.

Төслийн хүрээнд

  • Гэр хорооллын 283 айлын сууцны дулаан алдагдлыг бууруулж, дулаан хуримтлуурт цахилгаан 400 халаагуурыг суурилуулан, гадна цахилгааныг сайжруулах
  • Улсын өмчит таван сургууль, 12 цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах
  • Явган аяллын зам талбайг тохижуулах
  • Угсармал орон сууцны 27 байрны дулаан алдагдлыг бууруулах
  • Цаг уур, орчны шинжилгээний газарт агаарын чанарыг хянах иж бүрэн гурван суурин харуулыг программ хангамжийн хамт нийлүүлж, өмнө нь холбогдох боломжгүй байсан, алслагдсан гурван байршлаас агаарын чанарын мэдээллийг авч, нэгдсэн системээр хянах
  • Зургаан байршил дахь халаалтын долоон зуухны үйл ажиллагааг зогсоон, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, агаарын бохирдлын хэмжээг бууруулж, нүүрсгүй, цэвэр орчныг бүрдүүлэх
  • Нийслэлийн 83 дугаар цэцэрлэгийн барилгыг газрын гүний дулаанаар хангах туршилтын төслийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэсэн. Түүнчлэн газрын гүний дулааны системийг төлөвлөх, барьж байгуулах, ашиглах чиглэлээр техникийн баримт бичиг, үндэсний стандартыг боловсруулж байгаа юм.
“ХАНЖОУ-2022” Азийн пара наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад 58 сая төгрөг олгоно
“ХАНЖОУ-2022” Азийн пара наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад 58 сая төгрөг олгоно
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.