Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

РЭВЬЮ: Та киноны үйл явдлыг тааварлах дуртай юу. Тэгвэл “95 Зүүдний хүн“ таны тархины бядыг шалгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 2 секунд

Сүүлийн үед олны анхаарлыг дээд цэгт нь татаад буй нэгэн жүжигчин бий. Тэр бол та бүхний сайн мэдэх эсрэг дүрийн мастер, "Тэнгэрээс буусан од" киноны "Лут" буюу жүжигчин, СТА Э.Батнямбуу. Гэхдээ сүүлийн үед түүнийг "Шар гэгээ" МУСК-ны "Дарим"-ын дүрээр хүмүүс илүүтэй мэдэж байгаа байх. Эсрэг дүрийн мастер хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тэрбээр эерэг дүрдийг ч бүтээгээд үлдээх чадварлаг жүжигчин гэдгээ энэхүү киногоор баталсан. Гэхдээ түүнийг эерэг, эсрэгийн хувилбараар харахаас тэс өөр дүрийг та бүхэн "95 Зүүдний хүн" МУСК-аас үзэх боломжтой.

Саяхан кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн "95 Зүүдний хүн" МУСК-ийг үзсэн сэтгэгдлээ ийнхүү сийрүүлье. Зохиолч, найруулагч П.Дэлгэрбаяр, Продюсер Э.Батнямбуу нарын шинэхэн уран бүтээлд алга таших ёстойг энд дурдах нь зүйтэй. Бас маргаангүй тархины бяд шалгасан уран бүтээл байсан гэдгийг ч дуулгаад амжъя.

Амьдрал эхлэл үү, Үхэл төгсгөл үү

Тиймээ бид амьдралыг эхлэл гэдэг. Шалдан ирээд шалдан буцдаг хорвоод зөв л амьдрах хэрэгтэй ч гэж ярьцгаадаг. Гэхдээ та өмнө нь "Урьд насны талаар бодож байсан уу. Магадгүй урьд насандаа ямар хүн байсан бол" хэмээх бодолд автаж байсан уу. Үнэхээр та бидний амьдрал эхлэл гэж үү. Магадгүй бидний үхэл төгсгөл юм болов уу. Яг л энэ ээдрээтэй асуултын хариултыг энэ киноноос үзэж болох. Гэхдээ хариулт гэхээс илүүтэй бас өөр нэг боломжит хувилбарыг ч мэдэрч бас бүх зүйл 100 хувь үнэн байдаггүйг ч та харж болох юм.

Та тархиндаа хэр их бядтай вэ

Дэлхийн бүхий л орны кино өөрийн гэсэн онцлогтой байдаг. Магадгүй зарим киноны үйл явдлыг урьдаас тааварлах ч боломжтой. Гэвч "95 Зүүдний хүн" МУСК үйл явдлаа урьдчилан тааварлах боломж олгосонгүй. Кино үзэх зуураа хэд хэдэн хувилбар дэвшүүлж, үйл явдал, өрнөлтэй хамт аялахыг хүссэн ч үргэлж ард нь хоцроод байв. Төсөөлсөн үйл явдлаас хэд дахин зөрж байсан нь зохиолч, найруулагчийн бас нэг чадвар биз. Яг л мэдэхгүй оньсгоны хариуг олоход хэцүү байдаг шиг тархины бяд шалгасан уран бүтээл байлаа. Та ч бас тархиныхаа бядыг шалгахыг хүсвэл уг киног санал болгоё.

Атаа хорсол, шунал, хоёрдмол туйл

Киноны үйл явдал энгийн л хүмүүсийн амьдралыг харуулна. Гэхдээ ээдрээтэй хэргийн зангилааг ихэд өвөрмөцөөр тайлан харуулсан нь анхаарал татав. Киноны үйл явдлаас богинохон иш татахад, "Цэргийн армийн залууст тохиолдсон ээдрээт үйл явдлыг өнөөгийн зууны нэгэн залуу тайлж буй" үйл явдал гарна. Бас зүүдэндээ аялах аялагчийн амьдрал бодит байдал дээр биелэлээ олсон байх нь хүн бүрийн анхаарлыг дээд цэгт нь тулгасан биз. Түүнээс гадна өнөө л Монголчуудын шунаг, шунахай сэтгэл эргээд ямар олон хүний амьдралыг там болгож болдгийг ч үзүүлээд амжив. Ер нь л эхлэлээс төгсгөл хүртэл хүмүүний мөн чанарын олон хувилбарыг харуулж байв.

Тэс өөр мэдрэмж

Астрал аялалын талаар та өмнө нь сонирхож байв уу. Магадгүй гаднын уран бүтээлүүдээс хэд хэдэн удаа харж байсан боловч Монголын кино урлагт анхлан тавигдаж, шигтгэгдэж буй нь энэ байх. "95 Зүүдний хүн" уран сайхны киног одоо ч бодох төдийд шар үс босож, ар нуруугаар айдас бишээ, жийрхэх мэдрэмж төрж байна. Аймшгийн төрөл жанрын кино биш ч хөнгөхөн айдас бас уянгын драм биш ч сэтгэлийн нандин утсыг хөндсөн гээд олон олон мэдрэмжийг нэгэн зэрэг мэдрүүлсэн сонирхолтой кино болжээ. Магадгүй сүүлийн үед уншигч та онц сонирхолтой бас айдастай, ээдрээт хэргийн зангилааг тайлах кино үзээгүй бол бас тэс өөр мэдрэмжийг мэдрэхийг хүсвэл энэ киног үзэхийг санал болгоё.

Хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон Төв  аймгийн Заамар сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар албан тушаалаа хадгалсаар байна
Хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон Төв  аймгийн Заамар сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар албан тушаалаа хадгалсаар байна
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.