Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговийн зүүн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

2023 оны арваннэгдүгээр сарын 5-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 9-11 хэм хүйтэн байна.

Өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
 
УИХ-ын дарга Г.Занданшатар ажилдаа ирээгүй УИХ-ын гишүүн Т.Аубакирыг эрэн сурвалжилна гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар ажилдаа ирээгүй УИХ-ын гишүүн Т.Аубакирыг эрэн сурвалжилна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.