АТГ-аас өнгөрсөн шөнө Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр болон Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан байна. Тодруулбал, тухайн үедээ авлига авч байсан байж болзошгүй нөхцөл байдал нь тогтоогдсон тул ийнхүү баривчилжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Улаанбаатар хотын газар олголт болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн худалдан авалтуудыг хуулийн хүрээнд шалгаж эхэлсэн. Энэ хүрээндээ Улаанбаатар хотын захирагч, Хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг өнгөрсөн даваа гарагт дуудаж мэдүүлэг авсан байдаг.
Харин өнгөрсөн шөнө 2005-2007 онд Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг ийнхүү баривчилсан байна.