Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхболд АТГ-т газар олголттой холбоотой асуудлаар өчигдөр мэдүүлэг өгчээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

АТГ-аас өчигдөр МАН-ын дарга асан М.Энхболдыг дуудаж мэдүүлэг авчээ. Тодруулбал, тэрбээр орой 17.00 цагийн орчимд очиж мэдүүлгээ өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Улаанбаатар хотын газар олголттой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шалгаж эхэлсэн. Энэ хүрээндээ Улаанбаатар хотын захирагч, хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг дуудаж мэдүүлэг авсан юм байна.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд Хотын даргаар ажилласан бүх дарга нараас хамгийн их газар захирамж гаргаж, газар олгосон нь аж. Тодруулбал, тэрбээр 7374 газар олгожээ.

Нийслэл хотоос өнгөрсөн зуны үер усны гамшиг болон хууль бус газар олголттой холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан бөгөөд уг асуудлаар Улаанбаатар хотын үе үеийн Хотын дарга нарыг дуудаж тайлбар мэдүүлэг авч байгаа ажээ.

Тэгвэл Засаг дарга нарын газар олгосон байдлыг хүргэе.

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-тай дүйцүүлэх хүсэлтэд 2022 оны төгсөгчид хамрагдана
Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-тай дүйцүүлэх хүсэлтэд 2022 оны төгсөгчид хамрагдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.