Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Б.Ганхуяг хоригдохоор ирэхдээ л хоёр хөлийн шилбээр хуучин шарх, сорвижилт, шархлаатай байсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 1 секунд

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.10.30/ болов.

Тус хурлын үеэр Б.Ганхуяг “Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байна. “Тууралт маань ясандаа хүрэх гээд байх шиг байна. Зураг аваад, баримт болгоод өгөөч” гэж 461 дүгээр хорих ангийнханд хүсэлт тавьсан ч авч өгдөггүй юм билээ” гэх түүний мэдээлэл мөн ар гэрийнх нь зүгээс Б.Ганхуягийг хордуулсан байж болзошгүй гэж мэдээлсэн.

Уг асуудлаар ШШГЕГ-аас тодруулахад “Хоригдогч Б.Ганхуяг нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Түүнийг анх хүлээн авах үеийн эмчийн үзлэгээр хоёр хөлийн шилбээр хуучин шарх, сорвижилт шархлаатай, маажсан сорвитой байсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж буй зурагт хөлийн шилбэн дээрх өөрчлөлт нь цагдан хоригдохоор ирэх үеийн байдлаас нэмэгдээгүй бөгөөд шинээр гарсан тууралт, үрэвсэлгүй, хуучин соривжилттой харагдсан байна. Б.Ганхуяг нь хоригдсоноосоо хойших хугацаанд эмчийн хяналтад байсан бөгөөд тус ангийн нэгдсэн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн. Хамгийн сүүлд буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түүнийг биохими, дархлал судлал, цусны ерөнхий, шээсний ерөнхий, цээжний зураг, хэвлийн эхо шинжилгээнд хамруулж, тус ангийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Хоригдогч Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал одоогоор тогтвортой байна” гэлээ.

ҮСХ болон “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд“ ТББ-ын төслийг багийн төлөөллүүд уулзаж, асрахуйн эдийн засгийн талаар ярилцлаа
ҮСХ болон “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд“ ТББ-ын төслийг багийн төлөөллүүд уулзаж, асрахуйн эдийн засгийн талаар ярилцлаа
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ