Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авах аж.

Үүнд:

  • -Кембрижийн IGCSE, O, AS, A
  • IB-International Baccalaureate
  • AP-Advanced Placement
  • TOEFL /IBT/
  • IELTS
  • SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ЭЕШ цэсний Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хэсэгт ЭЕШ-д бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан ирүүлнэ үү. Хүсэлтэд дараах материалыг ирүүлнэ. Үүнд,

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат болон дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

Жич: Зөвхөн өмнөх оны төгсөгчид дээрх хугацаанд дүн, оноо дүйцүүлэх хүсэлтээ ирүүлнэ. 2023-2024 оны хичээлийн жилд 12-р ангид суралцаж байгаа сурагчдын хувьд 2024 оны 6-р сарын ЭЕШ-ын өмнө зарлагдсан хугацаанд хүсэлт ирүүлнэ гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.

Х.Нямбаатар: Daewoo автобус нийлүүлсэн 2009 оноос өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн салбарт бугшсан “Төр, хувийн хэвшлийн“ БҮЛЭГЛЭЛ байгааг хуулийн хяналтын байгууллагаар ШАЛГУУЛНА
Х.Нямбаатар: Daewoo автобус нийлүүлсэн 2009 оноос өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн салбарт бугшсан “Төр, хувийн хэвшлийн“ БҮЛЭГЛЭЛ байгааг хуулийн хяналтын байгууллагаар ШАЛГУУЛНА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд