Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: 2009 онд 400 автобус авсан 35 тэрбум төгрөг нь хэний халаасанд шингэв. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаараа мэдээлсэн.

Тэрбээр энэ үеэрээ "2009 онд 400 автобусны шууд худалдан авалтын улмаас улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Шууд худалдан авалт хийсэн сайд нь Х.Баттулга, санхүүжилтыг олгосон хүн нь Сангийн сайд С.Баярцогт" хэмээсэн юм.

Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Зөв. Мэдээллийг ингээд ил тод, нэр, албан тушаалтай нь ярих нь зүйтэй. Хэн нь сайд, хэн нь Ерөнхий сайд байсан юм. Гэхдээ иймэрхүү хэргийн тухай сонирхуулж яриад байх нь хангалтгүй. Ийм яриа зөндөө сонсов. Хариуцлага хэзээ нэхэгдэх вэ. Энэ 35 тэрбум нь ямар шийдвэрээр, хэний халаасанд шингэв? Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ" хэмээн твиттер хуудаснаа нийтэлжээ.

“Смарт карт нь төртэй хамтарч ажиллаж байгаа хэрнээ нэг ч удаа аудитид асуудлаа тайлагнаагүй. Тайлагна гэхээр шаардлага биелүүлдэггүй“
“Смарт карт нь төртэй хамтарч ажиллаж байгаа хэрнээ нэг ч удаа аудитид асуудлаа тайлагнаагүй. Тайлагна гэхээр шаардлага биелүүлдэггүй“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд