Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна. Компанийн тухай хууль, “Ди Би Эм лизинг” ХХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Ди Би Эм лизинг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ГИШҮҮНИЙ ТОО -2
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1.Зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
2.Банк, санхүү, эрх зүй, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, тухайн салбарт удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
3.Ял шийтгэлгүй байх;
4.Төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
5.Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
6.Зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан байгаагүй байх;
7.Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
8.Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, компанийн зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;
9.Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
10.Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
11.Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
12.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай байх;
13.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
14.Төрийн захиргааны албан хаагч эсхүл Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтан байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Төрийн албан хаагчийн анкет, өөрийн намтар;
2.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /Авлигатай тэмцэх газрын цахим хаягт байрлах “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягтыг бөглөж ирүүлэх/;
3.Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
4.Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5.Цээж зураг 4х6 см хэмжээтэй 2 хувь;
6.Нийгмийн даатгалын лавлагаа, /ТҮЦ машин, эсхүл e-mongolia сүүлийн 5 жилийн байдлаар/;
7.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
8.Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
9.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
10.Зээлийн мэдээллийн сангаас “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
11.“Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа;
12.Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
13. “Ди Би Эм лизинг” ХХК-ийн үйл ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх, өргөжүүлэх талаар санал санаачилга бүхий танилцуулга;
14.Ажлын хэсгээс нэмэлтээр шаардсан бусад материал.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Монгол Улсын Хөгжлийн банкны байр 12 давхар, Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Номин. Утас: 77307070, 99981419
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.
АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
5. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Ажлын хэсгээс холбоо барина.