Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ Пасифик компанитай хамтран аяллын дугаар хуваах нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Автсрали, Энэтхэгийн 14 хот руу нисэх тийзээ борлуулж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

МИАТ ТӨХК аяллын код хуваах нислэгээр АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой боллоо хэмээн есдүгээр сард мэдэгдэж байсан.

Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн МИАТ ТӨХК Улаанбаатар хотоос АНУ-ын Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес хотууд руу Катей Пасифик компанитай хамтарсан шууд нислэг хийхэд бэлэн болсон гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК АНУ-ын нийт 5 хот руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс тийз борлуулалтаа эхлүүлсэн байна.

Улаанбаатар хотоос эхлэлтэй Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес, Сидней, Брисбен, Мельбурн, Перт, Мумбай, Дели, Хоши Мин, Бангкок, Сингапур чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Хонконг хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Катей Пасифик компаниар дамжин нийт 14 хот руу зорчих боломжтой аж.

Б.Энх-Амгалан: Бэлгийн буруу чиг хандлага руу уруу татаад байгаа хүмүүсийг ЦЭВЭРЛЭХ ёстой
Б.Энх-Амгалан: Бэлгийн буруу чиг хандлага руу уруу татаад байгаа хүмүүсийг ЦЭВЭРЛЭХ ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.