Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Тодруулбал, уг төслийг өчигдөр хэлэлцсэн ч наймхан гишүүн байсан тул Сангийн сайд Б.Жавхлан өнөөдрийн чуулганаар дахин санал хураалт явуулах санал гаргасан байдаг.
Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2023 оны төсвийн жил Монгол Улсад олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн. 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хамтдаа хийсэн билээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая ам.доллараар эерэг гарлаа. Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн байсан" хэмээсэн байдаг.