"ХАНЖОУ-2022" Азийн наадмаас алтан медаль хүртсэн ч допинг илэрсэн нь тогтоогдсон ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Б.Чинзоригийг Боксын холбоо шигшээ багаас хөөх шийдвэр гаргаж, дасгалжуулагч нартаа арга хэмжээ авсан байна. Тодруулбал, боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийг гурван сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох, туслах дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Д.Эрдэнэбаяр нарт нээлттэй сахилгын хариуцлага тооцохоор болжээ.
Харин гавьяат тамирчин Б.Чинзориг допинг илэрснээ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Олон улсын спортын арбитрт хандсан байна.