Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар хил нэвтэрч байсан Тува улсын иргэн хилийн цэргийн ангийн алба хаагчийн суманд өртөж, амь насаа алджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум, 2 дугаар баг, Хайрханы 4 дүгээр застав “Хилийн .... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газрын "Ажлын хэсэг" шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ хуулийн 48.5 дугаар зүйл: "Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй"

Ихэр хүүхдээ 3 нас хүртэл нь өсгөж байгаа эцэг, эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцна
Ихэр хүүхдээ 3 нас хүртэл нь өсгөж байгаа эцэг, эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна