Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр, Хотын дарга Х.Нямбаатар Тэнүүн-Огоо компанитай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "НЗДТГ-аас "Тэнүүн-Огоо" ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Цаашид "Тэнүүн-Огоо" ХХК-иас нэг ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр ч авахгүй. Өнөөдөр НЗДТГ-аас автобус худалдах, худалдан авах нээлттэй тендерийг зарласан. "Тэнүүн-Огоо" ХХК-иас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. Тус компанийн дансанд 11 тэрбум төгрөгийн барилт хийж, бүх хөрөнгийг царцаасан" гэлээ.