ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөх үеэрээ Үндэсний бөхөд допингийн шинжилгээ авах эсэхийг ДЭҮТ шийднэ хэмээн мэдээллээ. Тодруулбал,
"ДЭҮТ шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнээ хийсний дараа Үндэсний бөхийн спорттой холбоотой допингийн асуудлаар хэлэлцүүлэг хийж, цаашид допингийн шалгалт хийх шаардлагатай юу үгүй гэдгийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Олон улсын жишгээр үндэсний спортод допингийн шинжилгээ авах нь нийтлэг биш юм байна. Жишээлбэл, Японы сүмод допингийн шинжилгээ авдаггүй. Харин эсэргээрээ хор хөнөөл нь хувь хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэдгийг ухуулан танилулахад анхаардаг юм байна.
Харин олон улсын шинж чанартай тив, дэлхийн тэмцээнүүдэд орж буй мэргэжлийн тамирчдад олон улсын WADA байгууллагын шаардлагын дагуу шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай" гэв.